/ / Гэр бүлийн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Гэр бүлийн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Гэр бүлийн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус цагдаагийн газрын алба хаагчдын гэр бүлийн сургалт зөвлөгөөнийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хэлтэс, “Үр жимстэй гэр бүл” төрийн бус байгууллагатай хамтарч 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд хүрэлцэн алба хаагчдын гэр бүлд мэндчилгээ дэвшүүлж, цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг алба хаагчид тэдгээрийг гэр бүлд мэдээлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдаас гэр бүлдээ бичсэн чин сэтгэлийн захидлыг гэр бүлийн гишүүдэд гардуулан өгч Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан урлагын тоглолтыг зохион байгууллаа.

“Гэр бүлдээ бичих захидал”-ын уралдаан зохион байгуулж дүгнэлээ.
Цагдаагийн газрын алба хаагчдын дунд гэр бүлдээ бичих чин сэтгэлийн захидлын уралдааныг зохион байгуулж дүгнэлээ. Захидлын уралдаанд цагдаагийн газрын алба хаагчид идэвх санаачлагатай оролцож тэргүүн байрыг Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Баттөмөр, Дэд байрыг Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Гантулга, Гутгаар байрыг үйлчлэгч Б.Цэрэндэжид, Тусгай байрыг Хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Н.Алимаа, Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбабаяр, Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваацэрэн нарын гэр бүлдээ бичсэн захидлууд шалгарч “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна