/ / Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019.03.26-27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин цомын төлөө өрсөлдлөө. Эмэгтэй баг тамирчдын тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байр Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байр Цагдаагийн ерөнхий газар тус тус шалгарлаа. Харин эрэгтэй баг тамирчдын тэргүүн байрт мөн Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байрт Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байрт Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгарлаа. Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Нийслэлийн цагдаагийн газрын дэслэгч Д.Анхбаяр, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах ахлагч Э.Одонцэцэг, "Шилдэг довтлогч"-оор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах ахлагч Ө.Бүрэнсайхан, "Шилдэг холбогч"-оор Увс аймгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ч.Гантөгс, Цагдаагийн ерөнхий газрын ахмад С.Мөнхжин нар тус тус шалгарлаа.

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна