/ Бидний тухай / Эрхэм зорилго / ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БҮРТГЭГДСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

2023.06.28 Мөрөн

Нэг: Шалгасан гомдол, мэдээлэл
1.1 Шалгасан гомдол, мэдээллийн талаар:

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1834 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 624 гомдол, мэдээллээр буюу 25.4 хувиар буурсан.

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 345 буюу 18.8 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг болон зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2023 оны 06 дугаар сарын 25-ны байдлаар 83 гомдол, мэдээлэл буюу нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 4.5 хувь нь шийдвэрлэгдээгүй байна.

1.2 Гомдол мэдээллийг шийдвэрлэсэн хугацаа:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 18 буюу 3.3 хувийг 5 хоногт, 483 буюу 88.7 хувийг 6-19 хоногт, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 1250 буюу 96.8 хувийг 5 хоногт тус тус шалгаж шийдвэрлэсэн байна.

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг
2.1 Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн талаар:
2023 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд нийт 19122 гэмт хэрэг бүртгэгдсэний 315 буюу 1.6 хувийг, Орон нутагт нийт 5571 гэмт хэрэг бүртгэгдсэний 5.6 хувийг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 247 хэргээр буюу 44.0 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.
Нийт гэмт хэргийн 155 буюу 49.2 хувь нь аймгийн төвд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 38 буюу 19.7 хувиар, сумдад 160 буюу 50.8 хувь нь бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 209 буюу 56.6 хувиар тус тус буурсан.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр өссөн дүн/

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 59 буюу 18.7 хувь нь хулгайлах, 111 буюу 35.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 46 буюу 14.6 хувь нь залилах гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 68.5 хувийг эзэлж байна.

2.2 Сүүлийн 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг / тухайн сар/


Гэмт хэргийн гаралтыг бусад нөхцөл байдал ойролцоо аймгуудтай харьцуулж үзвэл:

2023 оны эхний хагас жилийн байдлаар Хөвсгөл аймагт гэмт хэргийн гаралт 44.0 хувиар буурсан бол бусад эрүү хэв журмын нөхцөл байдал болон хүн амын нягтаршил ойролцоо Дархан-Уул аймагт гэмт хэргийн гаралт 6.3 хувиар өссөн, Хэнтий аймгийн гэмт хэргийн гаралт 14.0 хувь, Сэлэнгэ аймгийн гэмт хэргийн гаралт 23.6 хувиар, Орхон аймгийн гэмт хэргийн гаралт 14.8 хувиар, Төв аймгийн гэмт хэргийн гаралт 14.9 хувь тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 3780.5 /гурван тэрбум долоон зуун наян сая /-н төгрөгийн хохирлын 3219.7 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 85.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 325 иргэн хохирч, 15 хүн нас барж, 135 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүн тоо 44.1 хувиар, нас барсан хүний тоо 21.1 хувиар, гэмтсэн хүн 14.0 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэрэгт нийт 250 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 224 холбогдогчоор буюу 47.3 хувь буурсан.
Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 21 буюу 8.4 хувь нь эмэгтэй хүн, 91 буюу 36.4 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс, эрхэлсэн тодорхой ажилгүй холбогдогчийн тоо 71.0 хувь буурсан байна.
2.3 Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь:
Гэмт хэргийн илрүүлэлт Улсын хэмжээнд 50.3 хувьтай, Хөвсгөл аймагт 57.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 1.5 пунктээр, Хөвсгөл аймагт 1.3 пунктээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2.4 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн:
- 201 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хэргээр 29.9 хувиар буурсан.
- Үүнээс 116 хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 46 хэргээр буурсан байна.
2.5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй гэмт хэрэг:
- 85 гэмт хэрэг илрээгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 40 хэргээр буюу 32.0 хувиар буурсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй 85 хэргийг төрлөөр нь авч үзвэл:

Нийт 85 хэргийн 58 буюу 68.2 хувь нь Эрүүгийн цагдаагийн тасагт, 23 буюу 27.0 хувь нь Мөрдөн байцаах тасагт, 4 буюу 4.7 хувь нь бусад газарт шалгагдаж байна.
2.6 Гэмт хэргийн гаралт сум багаар

 

2.7 Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар:
Нийт гэмт хэргийн 28 буюу 8.8 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 112 буюу 35.5 хувь нь согтуугаар, 22 буюу 6.9 хувь нь эмэгтэй хүн оролцож, 12 буюу 3.8 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна.
2.8 Үйлдэгдсэн газраар:
Хөвсгөл аймагт үйлдэгдэж бүртгэгдсэн 250 гэмт хэргийн 118 буюу 47.2 хувь нь гэр, орон сууцанд, 51 буюу 20.4 хувь нь гудамж талбайд, 13 буюу 5.2 хувь нь олон нийтийн газарт, 10 буюу 4.0 хувь нь авто замд, 42 буюу 16.8 хувь нь бусад газарт үйлдэгдсэн байна.
2.9 Гэмт хэргийн бүтэц:
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 17 бүртгэгдэж 5 хэргээр буюу 41.7 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21 бүртгэгдсэн өмнө оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 31.3 хувиар, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдэж 6 хэргээр буюу 7 дахин, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг амьд явахын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 8 хэргээр буюу 5.0 дахин тус тус өссөн, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 124 бүртгэгдэж 236 хэргээр буюу 65.6 хувь, залилах гэмт хэрэг 46 бүртгэгдэж 229 хэргээр буюу 83.3 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 111 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 24 хэргээр буюу 17.8 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 6 бүртгэгдэж 8 хэргээр буюу 57.1 хувь, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 13 бүртгэгдэж 7 хэргээр буюу 35.0, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 9 бүртгэгдэж 10 хэргээр буюу 52.6 хувь, хувь тус тус буурсан байна.
2022.06 сар
2023.06 сар Гэмт хэргийн өсөлт, бууралт
тоо хувь
6 6 0 Ижил түвшинд

3
6 3 100.0 хувь

8 15 7 87.5 хувь
51
55 4 7.8 хувь

14 6 -8 -57.1 хувь
135
111 -24 -17.8 хувь

275
46
-229
-83.3 хувь

16 17 1 6.3 хувь
16
16 0 Ижил түвшинд
44
28 -16 -36.4 хувь

2.10 Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацаагаар:

-Гараг Даваа 44 13.9 %
Мягмар 47 14.9%
Лхагва 50 15.8%
Пүрэв 44 13.9%
Баасан 47 14.9%
Бямба 35 11.1%
Ням 48 15.2%
-

Гурав. Бүртгэгдсэн зөрчил
3.1 Зөрчлийн нөхцөл байдлын талаар:
Аймгийн хэмжээнд 2023 оны эхний хагас жилд 13944 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 325 зөрчлөөр буюу 2.4 хувиар өссөн байна.
Зөрчил гаргасан 13182 иргэнийг 599432.1 мянган төгрөгөөр торгох шийтгэл, 444 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл, 243 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулсан нь -90 буюу -16.9 хувиар буурч, баривчлуулсан 6 буюу 2.5 хувиар өссөн байна.
3.2 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа:
Нийт 437 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 80 хүнээр буюу 22.4 хувиар өссөн байна.

3.3 Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар:
 Гэр орон сууцанд 259
 Гудамж талбайд 57
 Авто замд 787
 Олон нийтийн газар 32
 Нийтийн тээвэрт 0
 Төрийн байгууллагад 9
 Төрийн бус байгууллагад 0
 Аж ахуйн нэгж 5
 Бусад газар 18 бүртгэгдсэн байна.

3.4 Нийт бүртгэгдсэн зөрчлийг үйлдэгдсэн цаг хугацаа, гарагаар нь: 13944
Гараг Даваа 1993 14.2 %
Мягмар 2150 15.4%
Лхагва 2024 14.5%
Пүрэв 1994 14.3%
Баасан 2495 17.8%
Бямба 1603 11.4%
Ням 1685 12.0%

- 06-12 цагт 2606 буюу 18.6% - 13-18 цагт 7884 буюу 56.5%

- 19-24 цагт 3233 буюу 23.1% - 01-05 цагт 221 буюу 1.5 %


3.5 Зөрчил үйлдэгдсэн онцлог:
 Согтуугаар 922
 Эмэгтэй хүн оролцсон 155
 Бүлэглэн 0
 Хүүхэд оролцсон 9
 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 119 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэгч 97 иргэн зөрчил үйлдсэнээс 60 нь нөхөр, 15 нь хамтран амьдрагч, 5 нь төрсөн эцэг, 1 нь төрсөн ах, 15 нь бусад байна.
Зөрчлийн улмаас 178 иргэн хохирсон үүнээс 121 буюу 67.3 хувь нь эмэгтэй, 20 буюу 12.4 хувь нь насанд хүрээгүй хүн, 105 буюу 58.8 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүн байна.
Зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 65822.2 мянган төгрөгийн хохирол учирсанаас 65822.2 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийн улмаас учирсан хохиролын нөхөн төлүүлэлт 100 хувьтай байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна