/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "Зэвсэг 2014" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

"Зэвсэг 2014" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2014 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд "Зэвсэг 2014" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

Уг арга хэмжээний зорилго нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа ба алдагдсан галт зэвсгийг олж тогтоох, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг олж бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд оршино.

Жич: Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, хэрэгслийг бүртгэлд хамруулна уу. Хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй иргэн байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцох болно.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна