/ / Камерын хяналтын нэгдсэн системтэй боллоо

Камерын хяналтын нэгдсэн системтэй боллоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Бодь электроникс компани гүйцэтгэж Мөрөн сумыг камерын хяналтын нэгдсэн системтэй холболоо. Нийт 32 цэгт 112 камер байрлуулсан бөгөөд чиглэлийн, автомашины дугаар танигч LPR, бүтэн эргэдэг, хэд дахин татдаг PTZ зэрэг камерууд багтаж байна. Камерын бичлэгийг тодорхой хугацаагаар хадгалах бөгөөд нөхөж үзэх боломжтой юм. Ашиглагч нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар ба камерын ханалтаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна