/ / Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Засгын газрын 2011 оны 339-р тогтоолоор баталсан “ Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүлээн авч ажиллаа.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Засгын газрын 2011 оны 339-р тогтоолоор баталсан “ Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүлээн авч ажиллаа.

 

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулгын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу Улсын зарлан мэдээллийн дохиогоор аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах хэсгийг тодотгон бодит байдалд нийцүүлэн ажиллаа.

Зарлан мэдээллийн дохиогоор тус Цагдаагийн газрын төвийн нийт-87 алба хаагч хамрагдахаас 1 алба хаагч гачигдалын чөлөөтэй явсан байсан тул 86 алба хаагч хамрагдаж цагдаагийн газрын дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Нямбат биечилэн удирдаж ажилласан.

Зарлан мэдээллийн дохиогоор байгууллагаас зохих дүрмэнд заагдсаны дагуу гарч аюулгүй газар буюу урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж Онцгой байдлын хэлтсийн байцаагч мэргэжлийн зөвлөгөө, яриа сэрэмжлүүлэг хийсэн. /Схем зураглалыг хавсаргав./

Гамшгийн аюулгын тухай зарлан мэдээллийн дохио авсан буюу болж буй үйл ажиллагааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүрд нь ШУШтабын 70113209, 70112152 дугаарын утсанд өгч ажиллсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна