/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Тус аймгийн ГХУССЗ түүний гишүүн байгууллагуудын дунд " Цасны баяр " боллоо.

Тус аймгийн ГХУССЗ түүний гишүүн байгууллагуудын дунд " Цасны баяр " боллоо.

Тус аймгийн ГХУССЗ түүний гишүүн байгууллагуудын дунд " Цасны баяр " боллоо.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, түүний гишүүн байгууллагууд Түнэл сумын Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч Түнэл сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хууль тогтоомж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах ажлыг 1 өдрийн хугацаатайгаар зохион байгуулж ажиллаа. Арга хэмжээний хүрээнд оролцсон 12 байгууллагын дунд Мөсний шагай, Шатар, Мөсний сумо, Мөсний олс таталт, Цасны буухиа тэмцээнийг зохион байгуулж Тэргүүн байрт Түнэл сумын Бурхант баг, Дэд байрт Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын баг, Гутгаар байрт Хилийн 0257 дугаар ангийн баг, Тусгай байрт Аймгийн Иргэдийн хурал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуучлалын газрын хамтарсан баг тус тус эзэллээ. Арга хэмжээний үйл ажиллагааг орон нутгийн Мөрөн телевизээр иргэдэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна