/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ Замын хөдөлгөөний цагаан толгой 2017 ” тэмцээн боллоо.

“ Замын хөдөлгөөний цагаан толгой 2017 ” тэмцээн боллоо.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээнийг Мөрөн сумын засаг даргын тамгийн газар, Төмөрбулаг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн тасаг хамтран Аймгийн хөгжимт драмын театрын байранд зохион явууллаа. Тэмцээн гэрийн даалгавар, багийн мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, хамтдаа буухиа, урлагын тоглолт, би дүрмээ мэддэг багш зэрэг 6 төрлөөр зохион явуулсан.
Тэмцээнд нийлбэр дүнгээр Мөрөн сумын 9-р цэцэрлэг 44,5 оноогоор 3-р байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/тоос сорогч/-ээр, 7-р цэцэрлэгийн “Энхийн төлөө” баг 48,5 оноогоор 2-р байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/өсгөгч/-ээр шагнагдсан, 2-р цэцэрлэгийн “Өсөх нахиа” баг 50 оноогоор 1-р байр эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/24 инчийн телевиз/-ээр тус тус шагнагдсан

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна