/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж дадлага сургуулилт боллоо.

Шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж дадлага сургуулилт боллоо.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дадлага сургуулилтыг хийж байна. Өнгөрсөн оны 08 дугаар сараас хойш буюу Тахарын алба татан буугдсанаас хойш шүүхийн аюулгүй байдлыг хангах ажлыг Цагдаагийн байгууллага гүйцэтгэж ирсэн. 2017 оны 03 дугаар 02-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн “Цагдаагийн албаны тухай хууль”-д /шинэчилэн найруулсан/ Цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээг заасан 10 дугаар зүйлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах; гэж заасан байгаа. Энэ мэтээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүргийг Цагдаагийн байгууллага хүлээж ажиллахаар хуульчилсан байгаа. Ийм ч учраас Цагдаагийн газар нь Шүүхийн байр, хамгаалалтын бүсийг хамгаалах үүргийг хүлээн хоногийн 24 цагаар харуул хамгаалтыг гүйцэтгэн ажиллаж байгаа.
Өнөөдрийн сургуулилтаар цагдаагийн алба хаагч нар шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж дадлага сургуулилтыг хийж байна. Сургуулилт хийхэд “Далай ван” сургуулийн оюутанууд оролцсон байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна