/ / Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

2017 оны 10 дугаар сарын 3-5 ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болох Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харъатын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Жавхлантөгсөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, албан хаагчидтай уулзан, тухайн байгууллагуудаар үйлчлүүлж байсан иргэдээс судалгаа авч ажиллалаа.
Шалгалтын зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” зорилтыг хангах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутаг дахь нэгжүүдийн үйл ажиллагаа нь иргэдэд ойр, хүртээмжтэй, нээлттэй, түргэн шуурхай, холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна