/ / Зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумтай хил залгаа сумдын хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, шалтгаан нөхцлийг тогтоох, бууруулах зорилгоор “Хил залгаа сумдын хамтын ажиллагаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Мөрөн сумын ГХУСАЗС Зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн зөн МОУБХОНХ, Мөрөн сумтай хил залгаа Бүрэнтогтох, Арбулаг, Алаг Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, хэсгийн цагдаа, Байгаль орчины хяналтын улсын байцаагч, малчдын төлөөлөл, МЭҮТ-ийн төлөөлөл,багийн Засаг даргын төлөөлөлүүд оролцлоо.
Зөвлөгөөнөөс байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх , хамтран ажиллах нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна