/ / “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион явууллаа.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион явууллаа.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээнд ЦГ-ын бүх тасгууд хамрагдан ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө өгөх, жолоодох эрх сэргээх сургалтыг “Хөх дархан” ТББ-тай хамтран явуулж, эрх сэргээх шалгалт авах, жолоочийн гээгдүүлсэн үнэмлэх шинээр авах, 2006 оноос өмнөх шар үнэмлэх солих материалыг хүлээн авах, Авто жолооны сургуулиудын талаар мэдээлэл авах, бусад санал хүсэлтүүдийг хүлээн авах чиглэлээр ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна