/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ИНЖЕНЕРИЙГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ИНЖЕНЕРИЙГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ИНЖЕНЕРИЙГ
ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/58 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Сургалтын нэгдсэн төв, Мэдээллийн технологи, холбооны төвтэй хамтран “Холбоо, мэдээллийн инженерийг чадваржуулах” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтад алба, нэгж нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын холбоо, мэдээллийн 70 гаруй инженер, техникч нар хамрагдсан юм. Сургалтаар цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, тохируулга хийх, Хөдөлгөөнт төхөөрөмж /мобайл/-ийг тохируулах, засвар үйлчилгээ хийх, Хэт богино долгионы радио холбоо хэрэглэх, радио торны нэр дуудлага, удирдлагаас өгөх команд, харилцах торыг ашиглах, Цагдаагийн байгууллагад ашиглагдаж буй хэт богино радио станцуудад тохиолддог гэмтэл саатлыг оношлох, засварлах, тохируулах, Албаны автомашины дууд дохио, чанга яригчид тохиолддог гэмтэл саатлыг оношлож засварлах, Телехяналтын системийн тоног төхөөрөмжийн ашиглалт, тохируулга хийх, бичлэг хуулах хадгалах, Байгууллагын утасгүй сүлжээний тоног төхөөрөмжийг тохируулах, Явуулын дүрс дамжуулах төхөөрөмжийг ашиглах, Энгэрийн камеруудад тохиолддог гэмтэл саатлыг оношлох, засварлах, үйлчилгээ, ашиглалт, Компьютерийн засвар үйлчилгээ, хэрэглээний програм хангамжуудыг тохируулах сэдвээр онол, дадлага хосолсноор онцлог байв.
Сургалтын хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр, мөн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, Мэдээллийн технологи, холбооны төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Пандиймаа, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Амар, Холбооны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Нямравдан нар оролцож, сургалтын үйл явц, ач холбогдлыг дүгнэж, алба хаагчдад гэрчилгээ гардуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна