/ / “Хуулиа мөрдье-21” аян эхэллээ.

“Хуулиа мөрдье-21” аян эхэллээ.

 
“Хуулиа мөрдье-21” аяны талаарх мэдээ
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ,хүүхэд залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилгоор "Хуулиа мөрдье -21" аяныг аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Засаг даргын тамгын газрын ХЭЗХэлтэс, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран 1 сарын хугацаанд өрнүүлж байна. Аяны нээлтийг 2018 оны 01 сарын 19-ны өдөр Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, компани, цахим тоглоомын газар, хамтран хэрэгжүүлж буй агентлаг, байгууллагын нийт 200 гаруй ажилтан, албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа. Зохион явуулсан өдөрлөгийн хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагуудаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдал, архины хор хөнөөлийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж аяны хүрээнд гарсан брошур, гарын авлагуудыг тараасан. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид "Архи гэр бүлийн амьдралд" жүжигчилсэн, зохиомжит тоглолтыг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хүргэж, “Хуулиа мөрдье-21” аянд нэгдэхийг уриаллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн “ЛХА”, “Хөвсгөл” телевизээр иргэд олон нийтэд сурталчилж ажиллаа. Та бүхнийг “Хуулиа мөрдье-21" аянд нэгдэхийг уриалж байна.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна