/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Шагнал гардууллаа.

Шагнал гардууллаа.

Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан сумдад “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх өрөө”-г тохижуулах уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдад шагнал гардуулах ажлыг зохион байгуулж, алба хаагчдад амжилт хүслээ. Уг арга хэмжээнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр, тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн нар оролцлоо. Уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Баянзүрх сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Оргил, цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Батбаатар нарыг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл “Хүндэт өргөмжлөл” 1.500.000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн Эрдэнэбулган сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Энхболд, цагдаа, цагдаагийн ахлагч Б.Түвшинжаргал нарыг Цагдаагийн газраас “Хүндэт өргөмжлөл” “Ямаха маркын мотоциклээр, Гутгаар байр эзэлсэн Түнэл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Батбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй нарыг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүндэт өргөмжлөл” 1.000.000 төгрөгөөр байрыг тохижуулах эрхээр шагналаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна