/ / Гамшигийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа.

Гамшигийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа.

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдхүүн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшигийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", Мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшигийн үед нүүлгэн шилжүүлэх журам" -ын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулийг 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулж ажилласан.
Тус дадлага сургуулалтаар аймгийн Онцгой байдлын газрын аврагч ахлагч Б.Тэнгис нийт алба хаагчдын албаны бэлэн байдлыг бүрэн дүүрэн хангасан байдал, гамшиг осол, тохиолдсон нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд алба хаагчдын хоол, хүнс, тусгай хэрэгслийн бэлэн байдлыг шалган, зааварчилж, зөвлөмж өглөө.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна