/ Олон нийтийн цагдаа / "Хөх сувд-2024" мөсний баярын үеийн хамгаалалтыг зохион байгуулан ажиллаа.

"Хөх сувд-2024" мөсний баярын үеийн хамгаалалтыг зохион байгуулан ажиллаа.

 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд зохион байгуулагдаж байгаа “Хөх сувд-2024” мөсний баярын хамгаалалтад тус цагдаагийн газрын даргаар ахлуулсан 77 алба хаагч 18 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөсны баярт хүрэлцэн ирсэн иргэдэд болон тээврийн хэрэгслийн жолооч нарт замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцох, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах чиглэлээр санамж сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.
Мөсний баярт оролцоод Хөвсгөл аймгаас буцаж байгаа тээврийн хэрэгсэлтэй иргэдийн хөдөлгөөн ихэссэн тул, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бие биедээ хүндэтгэлтэй хандан, орон нутгийн замд гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна