/ / ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТЫН УНДНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН 835 ДУГААР ТУСГАЙ САЛБАР ХАМГААЛАЛТАД АВЛАА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТЫН УНДНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН 835 ДУГААР ТУСГАЙ САЛБАР ХАМГААЛАЛТАД АВЛАА

Өнөөдөр мөрөн Дотоодын цэргийн 835 дугаар тусгай салбар нээгдлээ.

Ундны эх үүсвэрийн барилга байгууламжийг цэргийн хамгаалалтад авч байгаа явдалд аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав болон төрийн цэргийн байгууллагууд талархал илэрхийлж ёслолын жагсаал зохион байгуулж хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ундны эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн 835 дугаар Тусгай салбарын хамгаалалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаа Чингүүнжавын талбайд зохион байгуулав6

Тус салбар бий болсноор Мөрөн сумын ундны усны эх үүсвэр дотоодын цэргийн хамгаалалтад орж, ард иргэдийн усны хангамжийн аюулгүй байдлыг хангахад хамгийн том ач тустай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна