/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Хөсвгөл аймгийн баг тамирчид дэд байранл орлоо.

Хөсвгөл аймгийн баг тамирчид дэд байранл орлоо.

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар 2-р байранд орж мөнгөн медалын эзэд боллоо.

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн 2017.03.09-10 ны хооронд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд төв орон нутгийн нийт эрэгтэй 40, эмэгтэй 24 баг өрсөлдснөөс эрэгтэй аваргын алтан медалыг Мэдээлэл шуурхай удирдлагын баг тамирчид,мөнгөн медалыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар,хүрэл медалыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар,эмэгтэй алтан медалыг Мэдээлэл шуурхай удирдлагын баг тамирчид,мөнгөн медалыг СХД-2 хэлтэс, хүрэл медалыг Хамгаалалтын 1-р газар тус тус эзэллээ.
Тус тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Холбоо мэдээллийн инженер цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэдалай шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна